Forbes Mongolia - December 2019 - January 2020
Forbes Mongolia - December 2019 - January 2020
Obtén acceso ilimitado con Magzter ORO
Lea Forbes Mongolia junto con 9,000 y otras revistas y periódicos con solo una suscripción Ver catálogo
1 mes $9.99
1 año$99.99
$8/mes
Suscríbete solo a Forbes Mongolia
comprar esta edición $2.99
Subscription plans are currently unavailable for this magazine. If you are a Magzter GOLD user, you can read all the back issues with your subscription. If you are not a Magzter GOLD user, you can purchase the back issues and read them.
En este asunto
Covid-19 дэлхийг өөрчилж байна
Covid-19 цар тахал дэлхийг тэр аяар нь нөмрөөд байна. Олон улсыг нэрвэж буй тахал хүмүүсийн амьдрах, ажиллах, дэлгүүр хэсэх, нийгмийн амьдралд оролцох хэв маягийг өөрчилж, хамгийн гол нь дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг үйлчилгээний салбарыг өөрчлөх төлөвтэй байна. Дэлхийн хамгийн том эдийн засаг – АНУ-ын хувийн хэвшлийн ажил эрхлэлтийн 84 хувийг үйлчилгээний салбар бүрдүүлдэг ба гуравдугаар сарын байдлаар энэ салбарт хөдөлмөр эрхэлдэг
659 мянган иргэн ажилгүйдлийн тэтгэмж горилж эхлээд буй.
Аливаа хямралын үед хамгийн түрүүнд үйлдвэрлэлийн салбар өртдөг бол Covid-19 ийнхүү үйлчилгээний салбарыг мөн сөхрүүлж эхэллээ. Хөл хорионд орсон иргэд заавал дэлгүүрт очиж үйлчлүүлэх бус, онлайн худалдааг сонгож, уламжлалт энэ бизнесийн агшилтыг улам эрчимжүүлэв. Тэрчлэн хүнгүй зоогийн газрууд үүдээ барьж, оронд нь хоол хүргэлтийн үйлчилгээ хүчээ авч эхлэв. Мөн дэлхий даяар сая сая хүн гэрээсээ ажиллан, ажил эрхлэлтийн хэв маяг өөрчлөгдөх хандлагатай байна. Бизнес уулзалтууд, хурал чуулганыг заавал биечлэн бус, харин Zoom, WhatsApp болон бусад платформ ашиглан
виртуалаар хийх боломжтойг харуулж, цаг, мөнгө хэмнэх давуу тал, үр ашгийг нь бизнесүүд энэ өдрүүдэд мэдэрч байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ажилтнууд өнгөрсөн цөөн жилийн хугацаанд мэдэрч буюу дисраптив шинжтэй өөрчлөлтүүд үйлчилгээний салбарыг нөмөрч, энэ салбарын бизнес эрхлэгчдийг өөрчлөлтөд хурдацтай дасан зохицож, бизнес загвараа өөрчлөхийг шаардаж байна. Хэдийгээр хөл хориог цуцалж, хэвийн байдалдаа шилжсэн ч хэрэглэгчдийн сэтгэл зүй түүнийг дагаж буцаж өөрчлөгдөхгүйг өнөөдрийн Хятадын Ухань хотын жишээ дэлхийд харуулж байна.
—ЭРХЛЭН ГАРГАГЧ Э.ДОЛГИОН
Forbes Mongolia Magazine Description:
Editor: Forbes Mongolia
Categoría: Business
Idioma: Mongolian
Frecuencia: Monthly
Forbes Mongolia сэтгүүл Монголын баялаг бүтээгч, бизнес эрхлэгч хүчирхэг эрхмүүдийн талаар, мөн тэдний амжилтын түүхийг танд хүргэдэг билээ. Түүнчлэн дэлхийд данстай хөрөнгөтнүүд болон шинэ бизнес, шинэ санаа, шинэ технологи зэрэг бизнесийн салбарт түүчээлж буй аливаа ажил хэргийн талаар уншигчиддаа толилуулдаг.
- Cancela en cualquier momento [ Mis compromisos ]
- Solo digital